Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны хүрээнд аялал жуулчлалын бүс дэх зочид буудал, жуулчны бааз, амралтын газрууд, хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.
Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран явуулсан уг зөвлөн туслах үйлчилгээнд 12 аж ахуй нэгж, гурван иргэн хамрагдаж, хүүхдийн зуслан болон нийтийн хоолны үйлчилгээг хяналтын хуудсаар шалгаж, илэрсэн зөрчлийн ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлт явуулж, энэ талаар сургалт зохион байгуулжээ.