Монголбанкнаас өнгөрсөн оны 12-р сард үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан Богд банк үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Богд банкны хувьд Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалтыг татаж улмаар Швейцарь, Франц, Япон, АНУ болон Ази, Европын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг амжилттай байгуулан хэрэгжүүлээд байна. Түүнчлэн тус банк Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх EYG групптэй хамтран ажиллах гэрээг үзэглэжээ.
Ийнхүү Монголын зах зээлд гадаад валютын урсгалыг нэмж гадаадын хөрөнгө оруулалт татах банк нэгээр нэмэгдэж байна.