“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлын голлох эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын айл өрхийг утаа бага ялгаруулдаг халаалтын үйлчилгээтэй болгох зорилгоор утаагүй зуухны туршилт судалгаа явуулсан. Үүний дүнд бүрэн шаталттай зуухыг тогтмол шинэчлэн сайжруулан “цэвэр” зуухны загвар хийцийг боловсронгуй болгох ажлыг төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс “Зуух хөгжлийн төв” байгуулж, нээлтээ хийлээ. Энэхүү төв нь ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллын халаалтын хэрэгсэл болох гэрийн зуухны судалгаа туршилтын үр дүнд тогтмол шинэчлэн сайжруулах, зуух үйлдвэрлэгчдэд зуух болон бүтээгдэхүүнээ турших, боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх сургалт судалгааны анхны бааз болж байгаагаараа онцлог гэнэ.