Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллага, иргэд, мэргэжлийн холбоодоос удаа дараа ирүүлсэн саналын дагуу нийслэлийн Засаг дарга 2015 оны тавдугаар сарын 29-нд “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуудах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн буюу өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг 12.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд үүрэг болгожээ.
Зохицуулалттай холбогдуулан хүнсний түргэн гэмтэх эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгайлан зөвшөөрөл олгохыг нийслэлийн Тээврийн газарт мөн үүрэгдсэн байна.