“Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуудах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жуулчин тээврийн үйлчилгээний, наймаас дээш хүний суудалтай, зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэжээ. Мөн энэ зохицуулалттай холбогдуулан жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэг, Монголын Бурхан шашитны төв Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд түр хугацаагаар байгуулах гэнэ. Дээрх талбайд тохижилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохыг нийслэлийн Аялал жуулчлалын газарт даалгасан байна.