Энэ оны эхний зургаан сарын байдлаар дэлхийн хэмжээнд 59 сэтгүүлч ажлаа хийж яваад амиа алдсан тухай Press Emblem Campaign байгууллага мэдээлжээ.
Тэдний 24 нь Латин Америкт, 14 нь Азийн орнуудад нас барсан аж. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт аж.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд сэтгүүлчдэд хамгийн халтай байсан газар бол Гондурас. Найман сэтгүүлчийн амийг авч одсон тэдний араас Пакистан жагсав.
Тэнд зургаан сэтгүүлч ажлаа хийж яваад нас барсан байна.
Түүнчлэн Нигер, Филиппинд тус бүр дөрөв, Орос, Колумбид гурав гурван сурвалжлагч амиа алдаж.