Шаргаморьт, Хандгайт чиглэлийн Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөр бетон гүүр Хандгайт чиглэлийн 16.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын ерөнхий төлөвлөгөөг гаргасан ч тендер шалгарах явц удаашралтай байгааг албаныхан хэллээ.
Энэ долоо хоногоос замын ажил эхлэх аж. Дээрх замыг гурван эгнээтэй болгох бөгөөд нэг талд нь хоёр метрийн өргөнтэй дугуйн зам, 1.5 метр явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Харин Шаргаморьтоос Хандгайт хүртэлх замын зорчих хэсэг долоон метрийн өргөнтэй байхаар зураг төслийг гаргасан байна. Засварын хугацаанд түр зам гаргах бөгөөд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаар зохицуулах гэнэ.