Монгол улсын ерөнхий сайдын тэргүүлдэг “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн өргөтгөсөн хуралдаан төрийн ордонд болж байна. Хуралдаанд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 43 гишүүдээс гадна, аймаг, нийслэлийн засаг дарга нар оролцож хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, мөн “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг батлах юм.
Мөн чуулганаас "Манай улс ирэх таван жилд хүүхдийн хүртэх эрхэд суурилсан, мөн нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэхэд зорьж" ажиллахыг онцоллоо.
Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулах гэхээр эрх зүйн орчин байдаггүйг салбарын мэргэжилтэнүүд хэлж байлаа