Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.06.03/ хуралдаанаар Хүүхэд хамгаалах тухай болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн бүх шатанд боловсруулах үүрэг чиглэл бүхий Ажлын хэсэг байгуулах санал хураалт явуулсныг мөн дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүдэд З.Баянсэлэнгэ, Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр, С.Одонтуяа, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй байхаар батлав. Ийнхүү тэрбээр нэг өдөр хоёр ч Ажлын хэсэг ахлахаар сонгогдлоо. Тус асуудлын өмнө тэтгэврийн зээлийн талаар хэлэлцэх үеэр мөн эрхэм гишүүн Ажлын хэсгийн ахлагч болоод байсан юм. Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.