“Human Rights Watch” (HRW) байгууллагын хүний эрхийг хамгаалагчид Кыргыз улсын өмнө хэсэгт өнгөрсөн сард болсон үй олон хүнийг хамарсан хүчирхийллийг олон улсын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах бодолтой байна.
Тэд мөргөлдөөний үед зэвсэгт хүчнийхэн юу хийснийг ч мөн шалгах гэнэ. 300 орчим хүн амь үрэгдсэн мөргөлдөөнийг мөрдөн шалгахад туслахыг Кыргызийн Түр засгийн газар Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад хандаж хүссэн юм байна. Евро парламентын депутатууд мөн Кыргызийн байдлын талаар хэлэлцэж, Европын холбоо Кыргызийн ардчиллын үйл явцыг тогтворжуулан хөгжүүлэхэд
дэмжлэг үзүүлэхээр болжээ.