2015 оны зургаадугаар сарын 2-3-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1801 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 49 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 39 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан зургаан хүн, булаах гэмт хэрэг хоёр, хулгайлах гэмт хэрэг 14, танхайрах гэмт хэрэг зургаа, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг 16, осол найм гарч 20 хүн гэмтсэн байна.