Сүүлийн үед харшил хүмүүсийг зүдрээх болжээ. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 40, монголчуудын таван хувь нь харшлаас хамааралтай багтраа өвчтэй амьдарч байна
Харшил ихэсч, олон төрөлтэй болсон тухай эмч нар ярьж байна. Ялангуяа хүний дархлаа сулрах тусам харшил даамжирдаг ажээ. Мөн хоол хүнс, сэтгэл санааны байдал ч нөлөөлдөг байна. Хэрэв та харшилтай бол дараахь зүйлсээс татгалзаж, болгоомжлоорой.
1. Стресст өртөх
Харшил хүндрэхэд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь стресс юм. Стресстэх, нойргүйдэх нь биеийн дархлааг сулруулж, харшилийг хүндрүүлнэ. Мэдээж үүний эсрэг нь сайн унтаж амрах юм.
2. Дарс хэтрүүлж хэрэглэх
Согтууруулах ундааны зүйлс нь харшлын шинж тэмдэгийг гурван хувиар нэмэгдүүлдэг байна. Жишээ нь харшилын улмаас үүссэн нус гоожих, нүд улайх зэрэг шинж тэмдгүүд ихсэх юм.
3. Эмээ амжиж уухгүй байх
Харшил эхлэхээс нь өмнө эм уувал эмний үйлчилгээ нь илүү сайн байдаг. Харшлын улирал эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс эм ууж эхлэх хэрэгтэй.
4. Ор дээрх тоос
Ор дээрх тоос шороо нь харшил хүндрэх шалтгаан болно. Учир нь ор дэвсгэрийн даавууны шороо тоос гүйцэд цэвэрлэгдэхгүй байх нь орондоо орсон хойно хамар битүүрэх шалтгаан болдог юм байна. Тиймээс даавуугаа гүйцэд цэвэрлэхийн тулд халуун усанд угаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл угаалгын машиныхаа градусыг нь нэмэх хэрэгтэй юм.
5. Ургамлаас шалтгаална
Харшилын 75 хувь нь ургамлаас үүдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд баталсан байна. Харшилаа хүндрэхээс сэргийлэх үүднээс гэрийн таримал ургамлыг аль болох гадаа байлгавал сайн.
6. Харшилын эмээ тасалдуулах
Харшилын эмний үйлчлэлийг сайн хүртэх арга нь орой унтахаасаа өмнө эмээ уух явдал. Шөнө эм таны биеэр гүйж маргааш өдөр таны хамар битүүрч, нус гоожихгүй байх болно.
7. Усан бассейнд сэлэх
Харшилыг хүндрүүлэгч нь усан бассейн бус харин усанд байгаа хлор юм.
8. Тамхины утаа
Тамхины утаа хажууд байгаа хүмүүстээ хичнээн их хортой болох талаар хүмүүс ярьдаг. Гэхдээ харшилтай хүмүүс илүү их мэдрэмтгий байдаг аж.