Сар бүр өгдөг байрны мөнгө төлсөн тооцооны хуудсаа шалгаарай. Хэрэв таны зөвшөөрөлгүйгээр байрны мөнгөн дээр тань орон сууцны иж бүрэн даатгал (хөрөнгийн болон хариуцлагын) гэх 1500 төгрөгийг хураан авсан байвал эргүүлэн авч болох гэнэ.
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчдийн Төлөө Газраас хийсэн шалгалтаар даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг “Ард даатгал" ХХК, "Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал" ХХК-иуд шалгалт хийж, хууль бусаар даатгалын мөнгө хураан авч байсан зөрчил илрүүлсэн байна. ОСНААУГ-тай анх гэрээ байгуулахдаа оршин суугчдаас зөвшөөрөл авч, сайн дурын үндсэн дээр даатгалд хамруулна гэсэн боловч бодит амьдралд гэрээний эл заалт хэрэгжээгүй аж. 2013 оноос эхлэн даатгалд хүчээр хамрагдсан иргэд хүсвэл даатгал төлсөн баримт, иргэний үнэмлэхтэйгээ "Хаан даатгал" ХХК-аас өнгөрсөн хугацаанд өгсөн даатгалын төлбөрөө эргүүлэн авч болно. Тус компанийн мэдэгдсэнээр одоогоор 100 гаруй өрхөд даатгалын мөнгийг эргүүлэн олгоод буй гэнэ.