Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд үржүүлж буй хонины шинэ үүлдэр баталгаажуулжээ. Дархад үүлдрийн гэх уг хонь нь уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүн ноостой, мах-өөх, ноосны чиглэлийнх аж. Уг үүлдрийн хонины үржлийн ажлыг удирдан зохион байгуулсан ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулга нарыг уг үүлдрийн зохион бүтээгч гэж батлан, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд гэрчилгээг нь гардуулсан байна.