“A.T.Kearney” агентлагаас дэлхийн улс орнуудын жижиглэн худалдааны чансааг гаргалаа. 2015 онд жижиглэн худалдаа хамгийн цэцэглэн хөгжсөн орноор Хятад улс шалгарчээ. Хэдийгээр Хятадын эдийн засгийн хөгжлийн хурд саарсан ч жижиглэн худалдааны салбар нь хямралд ороогүй байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Өнгөрсөн жил чансааг тэргүүлж байсан Чили гуравдугаар байрт буусан бол Уругвай хоёрдугаар байрт орсон байна. Монгол Улс энэхүү чансааны тавдугаар байрт жагсчээ.
Тус агентлагийн судлаачид чансааг гаргахдаа тухайн орны зах зээлийн байдал, бизнес эрхлэх боломж, худалдаа наймааны хурд, улс төр, эдийн засгийн эрсдэл гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтээр дүгнэдэг байна.
М.СУГАР-ЭРДЭНЭ