Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Насан туршийн боловсролын төвөөс үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлэх, ард иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, тэдэнд шаардлагатай хэрэгцээт сургалтуудыг хийж байна.
Саяхан Дэлгэр сумд ажиллан Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “Бяцхан мисс, жентелмен 2015” уралдаан, тус сумын таван багийн малчин залуусын дунд “Караоке” тэмцээн, ЕБС-ийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” хэлэлцүүлэг, “Нутгийн эгшиглэн” нийтийн цэнгүүн зэрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа.
Мөн “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгуулж сумын иргэд хөдөлмөрчдөөс 780.000 төгрөг, Улаанзагалмай, бизнес эрхлэгчдээс бэлэн хувцас хандивласныг хагас, бүтэн өнчин 22 хүүхдэд олгосон байна.