Мэргэжлийн хяналтын газар "ажилтны өдөр"-ийг зургаадугаар сарын 2 дахь 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүний хүрээнд МХГ – аас ажилтан албан хаагч нарынхаа нийгмийн баталгаа, ая тухтай байлыг хангах чиглэлээр “Өвөлжөөн булаг” гэх зуслангийн газарт нэг том байшин, хоёр майханг байгууллагын зүгээс барьж тохижуулахаар ажлаа эхлээд байна.
Шовгор барих зардлыг дундын сан буюу байгууллагын ажилчид сар бүр цуглуулдаг сангийн мөнгөөр барьж байгаа юм байна. Мөн Сайхан сумын “Хунт”–ын рашаанд байгууллагын эзэмшил газрыг хууль журмын дагуу авсан бөгөөд тэнд ажилчин албан хаагчид өндөр настан хүүхэд багачуудаа эмчлэх сувилах боломжтой болж байна.