С.Г, Т.Ч, Т.Ш, Н.Г, Б.Н нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2015 оны нэгдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 71б байрны 84 тоотод түр амьдарч байсан БНХАУ-ын иргэдийн мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ уг хэргийг хялбарчлах, үйлдсэн хэргээ нуун далдлах зорилгоор, биед нь олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алж 170.000.000 /нэг зуун далан сая/ төгрөг, 100.000 /нэг зуун мянган/ юань, гар цүнх, гар утас, түрийвч зэргийг авсан ба паспортыг нь шатааж устгасан” гэмт үйлдэлд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16, Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дэх хэсгийг журамлан 234-р зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хэргийг шүүх 2015 оны зургаадугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч С.Г, Б.Н нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16-аар 23 жил, Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дэх хэсгийг журамлан 234-р зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар гурван сарын баривчлах ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Т.Ч, Т.Ш, Н.Г нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16-аар 25 жил, Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дэх хэсгийг журамлан 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар гурван сарын баривчлах ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.