Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, “Монгол бөхийн баяр”, баруун бүсийн хурдан морьдын “Увс хурд-2015” даншиг наадам ирэх сарын 23-26-ны өдрүүдэд Улаангомд болно.
Аймгийнхаа түүхт ойг угтан айл өрхүүд хашаа хороогоо тохижуулах, стандартын жорлон, муу усны нүхтэй болох, гудамж талбайгаа засаж, тав тухтай орчин бүрдүүлэх, албан байгууллагууд гадна дотор орчноо тохижуулах ажлыг санаачлан хийж байна. Түүнчлэн төрийн бус байгууллага, хувийн хэвшил, клубуудээс олон ажлыг санаачлан хийж байгаагийн нэг нь өнгөрсөн амралтын өдрөөр Увс аймгийн Унадаг дугуй сонирхогчид нэгдэж дулааны улиралд хүмүүс олноороо агаар, салхинд гардаг Тээлийн бургас орчмын хог хаягдлыг цэвэрлэж, ачиж зайлуулжээ.
Дугуй сонирхогчид хүмүүсийг эрүүл амьдралын үндэс идэвхтэй хөдөлгөөнд уриалан дуудаж, дулааны улиралд өглөөний аялал зохион байгуулж хэвшихийг санал болгож байгаа юм. Мөн иргэд, аж ахуйн нэгж бүр орчин тойрноо тохижуулж, аялаж зугаалсан газраа хог хаяхгүй байхыг уриаллаа.