Ч.ТУЯА
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өчигдөр манай улсын иргэн Б бусдын нэр ашиглан улсын хил нэвтрэх гэж байгаад баригджээ. Уг зөрчлийг тус шалган нэвтрүүлэх боомтын шалгагч илрүүлсэн аж. Мөн Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор зорчиж явсан иргэн А, Н, Э нар байгалийн 50 кг улаан хас чулуу тээврийн хэрэгсэлд нууж, хил нэвтрүүлэх гэж байсныг тус газрын шалгагч нар илрүүлсэн байна.