Бутан улсын сайн дурын 100 хүнээс бүрдсэн баг нэг цагийн дотор 49672 мод тарин дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Гурван жилийн өмнө энэтхэгчүүдийн тогтоосон, цагт 10 мянган мод тарьсан дээд амжилтыг тэд итгэл төгс эвдэж чадсан байна. Бутаны газар нутгийн 75 гаруй хувь ой модоор бүрхэгдсэн байдаг аж.
“Манай улсын ард түмэн бүгд аз жаргалтай байна. Бутаны залуу үеийнхэн цэвэр, ногоон ирээдүйг хүсч байгааг бидний амжилт харуулж чадлаа” гэж мод тарих арга хэмжээг зохион байгуулсан Карма Тшеринг ярилаа.
Ердөө 700 мянга гаруй хүн амтай бурхны шашинт энэ улс нь Энэтхэг болон Хятадын хооронд хавчуулагдан оршдог юм.