Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Насан туршийн боловсролын төвөөс аймгийн удирдлагуудаас санаачилсан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” ажлын хүрээнд хөдөө сумдад ажилласан байна.
Тэд Дэлгэр сумын дунд сургуулийн 12 дугаар анги төгсөх хоёр бүлгийн 47 сурагч, Баян-Уул сумын сургуулийн хоёр бүлгийн 40 сурагч, Есөнбулаг сумын сургуулиудын 9 бүлгийн 275 сурагч, тэдний эцэг эхчүүдтэй уулзан зөвлөгөө өгч, Монголын Их Дээд Сургуулийн Консерциумын оюутан элсүүлэх журмыг танилцуулж, “Үр дүнтэй хичээл давтах арга”-ын талаар сургалт хийх зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулсан байна.