Эхлээд үзэг, цаас бэлдээрэй. Тэгээд асуултуудад бодохгүйгээр шууд хариулаад, бичиж, эсвэл зураарай. Хамгийн гол нь өөртөө бодох хугацаа өгөлгүй шууд санаанд бууснаараа хариулах ёстойг анхаарна уу.
1. Та хэн нэгэнтэй ойд явж байна. Тэр хэн бэ?
2. Ой дундуур явж байхдаа та нэг амьтантай таарлаа. Тэр ямар амьтан бэ?
3. Тэр амьтантай тулгарсны дараа юу болох вэ?
4. Та цааш явсаар ойн цоорхойд мөрөөдлийнхөө байшинг олж харна. Тэр байшин ямар хэмжээтэй байна вэ?
5. Таны мөрөөдлийн байшин хашаатай байна уу, үгүй юү?
6. Та байшинд орлоо. Хоолны ширээ рүү хар даа. Дээр нь, эргэн тойронд нь юу байна вэ?
7. Та байшингийн арын хаалгаар гарлаа. Зүлгэн дээр аяга байна. Аягыг ямар материалаар хийсэн байна вэ?
8. Тэр аягыг хараад та юу хийх вэ?
9. Та байшингийн захад очоод харахад цөөрөм байгаа. Тэр цөөрөм хэр хэмжээтэй байна.
10. Цааш явахын тулд цөөрмийг яаж гатлах вэ?
Таны амьдралд хамгийн эрхэм, үнэтэй зүйлс юу вэ гэдгийг хариултаасаа хараарай.
1. Хажууд явж буй хүн амьдралд тань хамгийн чухал байр суурь эзэлдэг.
2. Ойд таарсан тэр амьтны овор, хэмжээ таны сэтгэл дэх тулгамдсан асуудлыг илтгэнэ. Амьтан том байх тусам та төдий чинээ хүндрэлтэй амьдарч байна гэсэн үг.
3. Та амьтантай таараад яасан бэ. Зугтахыг оролдсон уу, ямар ч идэвхгүй байсан уу, түрэмгийлсэн үү. Та ямар үйлдэл хийсэн тэр маягаар тулгамдсан асуудлаа шийддэг.
4. Байшингийн хэмжээ бол таны амбийцийн илэрхийлэл. Асар том байшин харсан бол та амьдралаас хэтэрхий их зүйл хүлээдэг бололтой.
5. Байшин хашаагүй бол та чөлөөтэй сэтгэдэг, нээлттэй хүн. Хэрэв хашаатай бол та хувийн орон зайгаа эрхэмлэдэг бөгөөд бусдын хэрэгт зөвшөөрөлгүйгээр хэзээ ч оролцдоггүй.
6. Та тэр байшинд ороод идээ ундаа, олон хүн, цэцэг зэрэг янз бүрийн юм олж харсан уу. Тэгвэл та үнэхээр аз жаргалтай юм байна. Харин ширээнд дээр нь юу ч үгүй, гэрт ч хүн байгаагүйгээр төсөөлөн харсан бол амьдралд тань аз жаргал дутуу аж.
7. Аяга бат бөх материалтай байх тусам таны гэр бүлийн харилцаа халуун дулаан гэсэн үг. Шилэн, эсвэл цаасан аяга харсан бол таны сэтгэл гэр бүлийнхээ ирээдүйд үргэлж санаа зовдгийн илрэл. Харин төмөр, эсвэл шаазан аяга төсөөлсөн бол таны гэр бүлийн амьдралд санаа зовох зүйл алга.
8. Та тэр аягыг хараад хийсэн үйлдлээ санана уу. Нэгдүгээр асуултад гарсан тэр нэгэн хүнд та яг тэгж ханддаг гэсэн үг.
9. Цөөрмийн хэмжээ таны бэлгийн дур хүслийн хэмжээг илтгэнэ.
10. Усыг гатлахдаа та хэр норсон бэ. Энэ бол таны амьдралд бэлгийн ажил хэр байр суурьтайг харуулах үзүүлэлт юм.