Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар улсын хилийн дагуух таван сумын 1,4 сая өвчлөмтгий малд, мөн Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Түмэнцогт, Баруун-Урт сумын үхэр, тугалд нэг удаа шүлхийн вакцин хийж байна.
Одоогоор 733,8 мянган малыг тарилганд хамруулж, 66,2 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн сард Уулбаян сумын нутагт гарсан шүлхий өвчинг тухайн голомтод нь дарж авсан байна.