Өнгөрөгч хавар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас дугуй түгжиж, автомашин ачдаг компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, холбогдох хууль журмыг зөрчсөн болохыг тогтоон дугуй түгждэг компаниудыг үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл хаалгаа барихад хүрсэн дугуй түгжигчид ачигч компанийн машины дугуйг түгжсэн зураг цахим хуудаснаа нийтлэгджээ.
Олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан эл зургийн дагуу дугуйгаа түгжүүлсэн ачигч машиныг хариуцдаг "Хас хишигтэн" авто ачилгын компанийн захирлаас тодруулахад "Манайд одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна. Зам дээр байсан дугуй түгжигчийг олоод зохих эздэд нь өгсөн тохиолдол бий" хэмээн хариулсан. Харин дугуйгаа түгжүүлсэн машины зогсож буй гуравдугаар хорооллын оршин суугчид Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс Гэмтэл согог судлалын үндэсний төв хүртэлх зам орчим ажиллаж байсан дугуй түгжигч компанийнхан ойролцоох байрны нийтийн эзэмшлийн зогсоолд байсан машины дугуйг ч түгжиж байсан гэх мэдээлэл өгсөн юм.