“MERS” титэмт вирусийн халдвар авсан дөрөв дэх хүн нас баржээ.
“MERS” титэмт вирусийн халдвар авсан дөрөв дэх хүн нас баржээ.
Өмнөд Солонгост улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, одоогийн байдлаар халдвар авсан 41 тохиолдол бүртгэгдсэний тавыг нь сүүлийн өдрүүдэд илрүүлсэн байна.
Вирусийн халдвар тархсантай холбогдуулан 230 сургуулийг хаасан тухай Өмнөд Солонгосын Боловсролын яам мэдээлжээ.
Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу титэмт вирус нь эрт үедээ онцгой шинж тэмдэг илэрдэггүй байна. Одоогоор уг вирусийн вакцин болон эм хэрэгслийг гаргаж аваагүй байгаа юм.