М.Сугараа
ОХУ-ын “Аэрофлот” компани Москва-Тегеран, Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоогоо нэмэгдүүлснээ зарлалаа. Ираны нийслэл Тегеран руу долоо хоногт дөрвөн шууд нислэгтэй байсныг энэ сараас эхлэн тав болгон өөрчилсөн байна. Харин Москва-Улаанбаатарын шууд нислэгийг долоо хоногт дөрвөн удаа үйлддэг байснаа өдөр бүр болгон нэмэгдүүлжээ. “Аэрофлот” компаниас Монгол руу хийх нислэгтээ орчин үеийн “Boeing 737-800” онгоц ашиглахаа мэдэгдсэн байна.
SU330 аяллын нислэгийн онгоц Москвагаас 19.00 цагт хөөрч, Улаанбаатарт орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагт газардана. Улаанбаатараас хөөрөх SU331 нислэгийн онгоц Улаанбаатараас өглөөний 08.10 цагт нисэж, Москвад орон нутгийн цагаар 08.50 цагт буух юм.