Баруун Африкт “Эбола” вирус тархсаар байгаатай холбогдуулан Гвиней болон Сьерра-Леон эрүүл мэндийн онцгой байдлын хугацааг энэ сарын эцэс хүртэл сунгалаа.
Гвинейн Ерөнхийлөгч Альфа Конде Сьерра-Леоны Ерөнхийлөгч Эрнест Бай Короматай уг вирусийн тархалтыг зогсоохын тулд хамтран тэмцэх арга замыг хэлэлцсэнийхээ дараа онцгой байдлын хугацааг сунгахаар шийдсэнийг мэдэгджээ.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, нэг жил гаруй өмнө “Эбола” вирус тархаж эхэлснээс хойш Либери, Гвиней болон Сьерра-Леонд 27 мянга гаруй хүн уг вирусийн халдвар авсны 11 мянга гаруй нь нас бараад байна.
Либери “Эбола”-гийн тархалтыг бүрэн дарж чадсаныг ДЭМБ өнгөрсөн сарын 9-нд зарласан юм.