“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК жилд 15.000-аар өсөж буй хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах, үйлчилгээгээ шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор өнгөрсөн оноос бүх үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж эхэлсэн. Үүний тулд ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн гаргасан ч Android үйлдлийн систем бүхий утастай хэрэглэгчдийн хүрээнд ашигладаг байв. Тэгвэл энэ сараас эхлэн тус аппликэйшны IOS хувилбарыг хэрэглээнд нэвтэрч эхэлжээ. “Аpple”-ын утас хэрэглэгчид App Store-оос “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг татаж суулгаад цахилгаан эрчим хүчний үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой аж. Цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэн бүр цахилгаан эрчим хүчний талаарх мэдээлэл зөвлөмж авах, гэрээгээ шинэчлэх, сунгах, тоолуурын заалтаа хянах, илгээх, төлбөрөө төлөх, дуудлага өгөх гээд бүх үйлчилгээг http://my.tog.mn цахим хуудас, эсвэл ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнээс цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэж буй нь энэ.