Монголын залуучуудын холбоо 12 жил завсарласан V их хурлаа өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд хуралдуулж, үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулан, хэтийн зорилтоо дэвшүүлсэн. Хурлаар монгол залуу хүн бүрийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс тус холбоо дэргэдээ корпораци байгуулахаар болсон юм. Тодруулбал, Залуучуудын Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Орон сууц, Боловсрол, Аялал жуучлал, Уул уурхайн корпорацийг байгуулж ажиллахаар тогтсон. Иймд дээрх долоон корпораци дээр гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж байгаа аж. Хэрэв та мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, англи хэлний өндөр мэдлэгтэй, удирдан зохион байгуулах чадвартай, олон нийтийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол Монголын залуучуудын холбооны санал болгож энэхүү ажилд өөрийгөө сориод үзэх боломжтой.