Нийслэлээс олон жилийн “настай”, эвдрэл гэмтэл ихтэй зуслангийн замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу нийслэлчүүдийн зуслан руугаа зорчдог Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр, Хандгайт чиглэлийн 16.3 км авто замын өргөтгөхөөр боллоо. Тус замыг 1982-1985 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд энэ хугацаанд гар хүрч байгаагүй юм байна. Иймээс Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 10-наас долдугаар сарын 8 хүртэл хааж хиймэл байгууламж хийнэ. Тиймээс хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчих шаардлагатай. Зам хаасан бүсийн иргэдэд бага оврын автобусаар үйлчилнэ.