Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржид хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Шинэ зүтгүүр худалдаж авах гэрээ байгуулж 800 гаруй сая ам.доллар шилжүүлсэн ч авсан зүтгүүр нь 400 гаруй сая ам.долларын үнэтэй, хуучин зүтгүүр байсан хэмээн түүнийг буруутгаж буй гэнэ.
Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалтын ажиллагаа хийж буй юм байна.
Г.РАВЖАА