Одоогийн байдлаар БНСУ-д коронавируст вирусын халдвар авсан өвчтний тоо 87 хүрсэн бөгөөд нийт 6 хүн нас барсан талаар БНСУ дахь манай элчин сайдын яамнаас мэдээллээ . Тус улсад халдвар авсан байж болзошгүй гэж үзэж тусгаарласан хүний тоо албан ёсоор 2500 гаруй, 1900 их дээд болон дунд сургууль, цэцэрлэгүүд түр карантины байдалд шилжээд байгаа юм байна.
Монгол Улсын иргэн Корона халдварт вируст өртсөн талаар одоогоор ямар нэгэн мэдээ байхгүй байгааг тэд онцлов.
Коронавируст халдварын тархалт газар авч байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар корона вирусын тархалт гарсан эмнэлгүүдийн жагсаалтыг олон нийтэд ил болгосон байна.
КОРОНА ВИРУСЫН ГОЛОМТ БОЛСОН ЭМНЭЛЭГҮҮДИЙН НЭРС:
1. Сөүл хотын Каннамгү дүүргийн Самсон эмнэлэг /서울 강남구 삼성서울병원-Samsung medical center/
2. Сөүл хотын Кандунгү дүүргийн 365 Ёллин эмнэлэг /서울 강동구 365서울열린의원- Family Practice Physician/
3. Кёнги мужийн Пёнтэк хотын Пёнтэк Сонму эмнэлэг /경기 평택시 평택성모병원-Pyengtaek st,Mary’s Hospital/
4. Өмнөд Чүнчон мужийн Асан хотын Асан Сөүл эмнэлэг /충남 아산시 아산서울의원/
5. Тэжон хотын Согү дүүргийн Тэчон эмгнэлэг /대전 서구 대청병원/
6. Тэжон хотын Согү дүүргийн Конян их сургуулийн эмнэлэг /서구 건양대병원/
ХАЛДВАРТ ӨРТСӨН ХҮМҮҮС ОРЖ ГАРСАН ЭМНЭЛЭГИЙН НЭРС
1. Сөүл хотын Сунпагү дүүргийн Сөүл Асан эмнэлэг /서울 송파구 서울아산병원/
2. Сөүл хотын Ё-и-ду дүүргийн Ё-и-ду Сонму эмнэлэг /서울 여의도구 여의도성모병원/
3. Сөүл хотын Чүнгү дүүргийн Ханару эмнэлэг /서울 중구 하나로의원/
4. Сөүл хотын Чүнгү дүүргийн Юн-Чан-Угын дотрын эмнэлэг /서울 중구 윤창옥내과의원/
5. Сөүл хотын Сондунгү дүүргийн Сонму кажон эмнэлэг /서울 성동구 성모가정의학과의원/
6. Кёнги мужийн Пёнтэк хотын Пёнтэк гүдмонинг эмнэлэг /경기 평택시 평택굿모닝병원/
7. Кёнги мужийн Пёнтэк хотын Пёнтэк пүрөн эмнэлэг /경기 평택시 평택푸른병원/
8. Кёнги мужийн Пёнтэк хотын 365 Ёнхаб эмнэлэг /경기 평택시 365연합의원/
9. Кёнги мужийн Пёнтэк хотын Пак-Э эмнэлэг /경기 평택시 박애병원/
10. Кёнги мужийн Пёнтэк хотын Ёнсэ хоб кажон эмнэлэг /경기 평택시 연세허브가정의학과/
11. Кёнги мужийн Хвасон хотын Халлим их сургуулийн Дунтан Соншим эмнэлэг /경기 화성시 한림대동탄성심병원/
12. Кёнги мужийн Сүвон хотын Католик Сонбин сэнтр эмнэлэг /경기 수원시