Энэ сарын 9-нд үүрийн дөрвөн цагийн орчимд УВХ-22-88 улсын дугаартай ПАЗ маркын нийтийн зорчигч тээврийн автобус Хан Жарантай голын гүүрэн дээрээс унасан тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Зургаадугаар сарын 8-ны өдрийн 15 цагт Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд баталгаатай төв замаар 35 зорчигч суулгаж гарсан уг автобус Архангай аймгийн Хотонт сумын төвийн ойролцоо осол гаргажээ.
Тус сумын Цагдаагийн дэд ахлагч Жавхлан, эмч Эрдэнэбулган нараас тодруулахад, ”Анхны дуудлага 4 цаг 50 минутанд ирсэн. Автобусанд сууж явсан зорчигчдоос 14 зорчигч гэмтсэний дотор насанд хүрсэн 4 эрэгтэй, 4 эмэгтэй /жирэмсэн-1/, 3 хүүхэд байна. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Одоогоор эмнэлгийн анхан шатны тусламжийг шуурхай үзүүлсэн. Аймгийн цагдаа, Эрүүл мэндийн газарт албан ёсоор мэдэгджээ.