Иргэддээ тусламж үзүүлэх тусгай төвүүдийг япончууд Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар тархсан Өмнөд Солонгост нээлээ.
Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисидагийн мэдээлснээр, дээрх төвүүдийг Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь тус улсын Элчин сайдын яаманд болон Пусан хот дахь Консулын газарт нээсэн байна. “Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд бид шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж, мэдээллээр хангана” гэж тэрбээр хэлжээ. Кисида мөн Японы нутаг дэвсгэрт уг вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын Гадаад хэргийн яам Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай нягт хамтран ажиллана гэдгийг мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгост титэмт вирусийн халдварыг 95 хүн авснаас долоо нь нас баржээ