Цинк бол эрүүл мэндэд нэн тустай эрдэс бодис. Ялангуяа дархлааны системийг дэмжиж, элдэв халдвараас хамгаалдаг тийм “шидтэй”. Гэхдээ тун нь хэтэрвэл эм ч хор болдог шүү дээ. Тэгвэл бие махбодид цинк илүүдвэл давсаг болон бөөрөнд чулуу үүсэх нэг шалтгаан болдог гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Олон жилийн судалгааныхаа үр дүнд илрүүлсэн энэ нээлт нь ийм төрлийн өвчин үүсэх шалтгаануудыг шинээр тогтоох өөр боломжийг нээхийн зэрэгцээ эмчилгээний арга барил, эмийн хэрэглээ, цус, шээсний шинжилгээний тодорхойлох аргачлалыг ч эргэн харахад хүргэснээрээ асар ач холбогдолтой аж.