“Sony” компани электрон цаасны технологид үндэслэн “The Fes Watch” хэмээх бугуйн цагбүтээжээ.
Электрон ном хийдэгтэй адил технологийг ашигласан учраас уг төхөөрөмж нь цэнэггүйгээр 60 хүртэл хоног ажиллах чадалтай бөгөөд энхүү шинэ цагийг загварынханд их таалагдаж буй гэнэ.
“Sony” компанийн мэдээлж буйгаар, шинэ төхөөрөмж нь хэрэглээний гэхээсээ илүүтэй гоёлын эд зүйлс учир бусад ухаалаг цагтай харьцуулахад ажиллагаа нь олон үйлдэлгүй ажээ.
Эх сурвалж: BBC