Олон улсын “World Justice Project” байгууллагаас дэлхийн улс орнуудын хууль эрх зүйн тогтвортой байдлын индекс (The Rule of Law Index 2015)-ээ шинэчлэн гаргалаа. Энэхүү индексийг эрдэмтэн судлаачид болон олон нийтийн санал асуулгад үндэслэн төр захиргааны байгууллагуудын эрх мэдлийн хязгаарлалт, авлига, дэг журам болон аюулгүй байдал, үндсэн эрхийн хамгаалал, төрийн байгууллагын ил тод байдал, хууль дүрэм сахих байдал, иргэний шүүх, эрүүгийн шүүх гэсэн үндсэн найман үзүүлэлтээр дүгнэн гаргасан байна.
Жагсаалтад нийт 102 улс багтсаныг Дани, Норвеги, Швед, Финланд, Нидерланд тэргүүлж, Зимбабве, Афганистан, Венесуэл улсууд сүүлчийн байрт оржээ. ОХУ 75, Хятад 71 дүгээр байр эзэлсэн бол Монгол Улс 47 дугаар байрт орж, хууль ёсыг дээдлэн сахидаг үзүүлэлтээрээ хоёр хөршөө даван гарлаа. Манай улс өнгөрсөн жил 51 дүгээр байр эзэлж байсан юм. Үзүүлэлт тус бүрийг 0-1 оноогоор дүгнэж, байр эзлүүлжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ