Эрүүл мэнд, спортын сайдын энэ оны тавдугаар сарын 12-ны 192 дугаар тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төв эмийн бүтээгдэхүүний гэрчилгээг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдэд олгож эхэллээ. Энэ нь эмийн талаарх мэдээллийг бүрэн агуулсан, албан ёсны баримт бичиг аж. Цаашид “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” нэвтрүүлсэн үйлдвэрт бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нь зориулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгож байхаар болжээ.
Тэгвэл “Айвико” тарилгын шингэн, эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох фентанил нь GMP шаардлага хангаж, батламж гардсанаар уг гэрчилгээг авсан анхны үндэсний үйлдвэр боллоо. Ингэснээр тэд уг бүтээгдэхүүнээ дэлхийн эмийн зах зээлд борлуулах эрхтэй болж, манай экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдэн, эдийн засаг эерэг нөлөө үзүүлэх юм.