Монгол Улсад элэгний С вирусийн эсрэг харвони эмийн нэг курсыг нь 400 ам.доллараар нийлүүлэхээр болсноо АНУ-ын “Gilead Sciences” компанийн удирдлагууд өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан Манай Засгийн газар, ЭМСЯ, тус компанийн захирал Аарон Бримкворф нар уг эмийг “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэхээр болсоныг баталж, санамж бичигт гарын үзэс зурлаа.
Г.Шийлэгдамба сайдын энэ оны 196 дугаар тушаалаар “Гепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний заавар”-ын дагуу уг эмийг яаралтай эмчлүүлэх шаардлагатай 50 мянга гаруй хүнд эхний ээлжинд өгөх гэнэ. Харвонийг эмчийн хяналтад, С вирусийн генотип 1-ийн архаг халдвартай нь 18-аас дээш насныхан эмчилгээнд дангаар нь хэрэглэнэ. Эмчилгээний хугацаа нь өвчний үе шатаас хамааран 3-6 сар байна.