Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2015 оны зургаадугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Хэрлэн, Халхголын сав нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 25-30 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газраар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.