Москва, Вашингтоны хоорондын сайн харилцааг дэмжих нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэх учраас Ерөнхийлөгч Барак Обама энэхүү хоёр талын хэлхээ холбоог хөгжүүлэхийн тулд эрч хүчээ цаашид төвлөрүүлэхийн төлөө байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Гиббс сэтгүүлчдэд зориулсан уламжлалт хэвлэлийн бага хуралд ийм мэдэгдэл хийжээ.
Вашингтон, Москвагийн хоорондох “тагнуул”-ын маргаан Орос-Америкийн харилцааны хэтийн төлөвт сөргөөр нөлөөлөхгүй гэж тэрбээр өнгөрсөн долоо хоногт хэлсэн юм. Энэ талаар тайлбар хийхийг сэтгүүлчид түүнээс хүсчээ.
Америкийн удирдагчийн албан ёсны төлөөлөгч АНУ-ын засаг захиргаа болсон хэрэг явдалд зарчмын байр сууринаас хандсан. Обама тухайн тохиолдолд Америкийн зохих албадын үйл ажиллагааг өндөр үнэлсэн гэж хэлжээ. АНУ-ын өнөөгийн засаг захиргаа Оростой тогтоосон хэлхээ холбоогоо цаашид бэхжүүлэх бодолтой байгаа гэж Гиббс хэлсэн байна.
Б. БУЯНЦОГ