Умард Солонгосын төлөөлөгчид, НҮБ-ын цэргийн ажиллагааныхны хэлэлцээ Пхеньяны санал болгосон “захиргааны шалтгаан”-аар тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
БНСУ-ын хөлөг онгоц живсэн хэрэг явдлын эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх уулзалт хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Пханмунжонд өчигдөр болох тухай өмнө нь мэдээлж байсан.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн долоо хоногт тогтоолын төсөл баталж, БНСУ-ын “Чхонан” хөлөг онгоцыг Умард Солонгос торпедоор дайрсны улмаас 46 усан цэрэг амь үрэгдсэнийг зэмлэн буруушаасан юм.