АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Орос улс, Евроазийг хариуцсан шадар зөвлөх Майкл Макфол Кыргызийн нийслэл Бишкект ирж, шилжилтийн үеийн Ерөнхийлөгч Роза Отунбаеватай уулзжээ. Тэд хоёр талын харилцааны асуудал, ирэх аравдугаар сард Кыргызэд болох парламентын сонгууль, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, өнгөрсөн тав, зургадугаар сард олныг хамарсан үндэстэн хоорондын мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүссэн тус улсын өмнө зүгийн байдлыг тогтворжуулах арга замын талаар хэлэлцсэн байна.
Америкийн Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 27-нд Кыргызэд шинэ Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал
асуулга амжилттай болсонтой холбогдуулан баярын цахилгаан илгээснийг Макфол Отунбаевад гардуулан өгчээ.