АНУ-ын нутаг дэвсгэрт хэд хэдэн машин, хөнгөн онгоц, нисэх онгоц хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж буй 19 настай америк хүүг Багамын арлуудаас гаргаж Америкт буцааж өгөхөөр болсон тухай ВВС мэдээллээ.
“Хөл нүцгэн дээрэмчин” гэж алдаршсан Колтон ХаррисМур 70 орчим гэмт хэрэгт сэжиглэгдэж буй бөгөөд Багамын арлуудад хулгайн гараар орсон жижиг хөдөлгүүртэй нисэх онгоц хөлөглөн ирж, ослын буулт хийсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн бололтой.
Тэр онгоц жолоодох үнэмлэхгүй байжээ. Хэрэг үйлдэх үедээ хөл нүцгэн байдаг, хөлийнх нь ул мөр л хэргийн газарт үлддэг учраас “хөл нүцгэн дээрэмчин” хоч авсан тэрбээр хурдан хөлөг онгоц хөлөглөн цагдаа нараас бултахыг оролдсон боловч амжаагүй байна.
Багаар бодоход гурван онгоц хулгайлсан гэж үзэж буй Харрис-Мурыг баривчлах гэж Америкийн цагдаа нар гурван жил хөөцөлджээ. Хэдэн жилийн өмнө түүнийг барьж өгсөн хүнд 10 мянган долларын шагнал өгнө гэж амлаж байжээ.
Түүнийг гурван жил шоронд хорих ялаар шийтгэсэн боловч хугацаанаасаа өмнө суллагдсан аж.
Харрис-Мур 2008 онд урьдчилан хорих төвөөс зугтаж хулгай хийж эхэлсэн бололтой.
“Хөл нүцгэн дэрэмчин”-ийг Холливуд сонирхож, түүний адал явдалд үндэслэн кино хийхээр төлөвлөж буй тухай мэдээ ч байна.