Америкийн төрийн албан хаагчдын цалингийн тухай мэдээллийг цахим хуудсаас авах боломжтой болжээ.
Обамагийн санаачилсан уг ажлын хүрээнд Цагаан ордонд ажилладаг 487 хүний цалингийн талаарх мэдүүлгийг www.whitehouse.com цахим хуудсанд байршуулсан байна.
Эндхийн хамгийн өндөр цалин буюу 400.000 долларыг Ерөнхийлөгч Барак Обама авдаг бол цэвэрлэгч Жой Рейн 15.000, Ерөнхийл өгчийн туслахууд жилд 172.000 долларын цалинтай аж. “Цалингийн мэдээллийг анх удаа онлайнаар олон нийтэд танилцуулсан уг тайланд АНУын Сенатын бүрэлдэхүүнд багтдаг дэд ерөнхийлөгчийн албаныхнаас бусад ажилтны цалингийн мэдээллийг авах боломжтой” гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн бие хамгаалагч, сагсчин Регги Лов 100.000, нарийн бичгийн албаныхан 40.000-60.000 долларын цалин авдаг бөгөөд гурван хүн цалингүй ажилладаг гэнэ.
Ж.Тэгшээ