АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ сарын 19-23-нд БНСУ, Вьетнам, Афганистанд
айлчилна гэж Төрийн департаментын мэдээнд дурджээ. “Сөүлд Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс нар БНСУ-ын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар тай уулзана. Мөн Ерөнхийлөгч Ли Мен Бактай уулзана гэж дээрх мэдээнд өгүүлсэн байна.
Х.Клинтон Вьетнамд тус улсын дээд зиндааны түшмэд үүдтэй бүс нутгийн тулгамдсан асуудлууд, хоёр талын харилцааны асууд лаар санал солилцож, АНУ, Вьетнамын хоёр талын харилцааны 15 жилийн ойд зориулсан үдийн цайнд уригдах ажээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга мөн Ханой хотноо болох Зүүн өмнөд Азийн холбооны гишүүн орнуудын бүс нутгийн 17 дугаар форумд Америкийн төлөөлөгчдийг тэргүүлэн оролцох юм байна.
Х.Клинтон Афганистанд ямар асуудал хэлэлцэх талаар Төрийн департамент юу ч мэдээлээгүй байна.