Кыргызийн өмнөд хэсэгт Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын цагдаагийн хүчин илгээх саналыг АНУ дэмжиж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай туслах Майкл Макфол Бишкект мэдэгдсэнээс үзвэл тухайн бүс нутагт 50 зэвсэггүй цагдаа илгээхээр төлөвлөж буй юм байна. Энэхүү хүчин ажиглах үүрэг гүйцэтгэх юм гэж Америкийн төлөөлөгч нэмж хэлжээ.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын цагдаагийн хүчнийг Кыргызэд илгээх тухай асуудлыг энэ сарын 16-17-нд Казахстанд болох тухайн байгууллагын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны бус уулзалтаар авч хэлэлцэх юм байна.
Кыргызийн өмнө зүгт өнгөрсөн сарын эхээр үндэстэн хоорондын томоохон мөргөлдөөн болсон. 300 хүн амь үрэгдсэн уг хэрэг явдлын шалтгааныг олон улсын зүгээс мөрдөн шалгах шаардлагатай гэж АНУ үзэж байгаа тухай Макфол хэлжээ.