Дотуур хувцас голлон сурталчилдаг Румыний загвар өмсөгч, 23 настай Санзианы Буруяна сайхан хүүхнүүдэд зориулсан улс төрийн нам үүсгэн байгуулсан тухай “Metro” сонинд бичжээ. Шинэ нам Румыний имижийг өсгөж, гаднын жуулчдыг тус улсын зүг даллан дуудах болно хэмээн тэрбээр ярьсан байна. Үүний тулд дан ганц усны хувцастай загвар өмсөгч бүсгүйчүүд жуулчны хөтөч, орчуулагчаар ажиллах тухай хууль батлах санал шинэ намыг үүсгэн байгуулагч дэвшүүлжээ. Түүний улс төрийн намын үндсэн үүрэг зөвхөн жуулчлалын салбарт төдийгүй Румынчуудын зан байдал, аж төрөх ёсонд илүүтэй чиглэх юм байна. Тухайлбал хэт таргалсан хүнийг илүүдэл жин тутамд нь 12 еврогорр торгож шийтгэж байхыг Буруяна санал болгожээ. Энэчлэн тэрбээр хань ижлээ араар нь тавьсан хүнийг 120 еврогоор торгож байх хуулийн төсөл мөн “боловсруулаад” буй аж. Сайхан хүүхнүүдийн намд хэдэн хүн элссэн тухай тодорхой мэдээ одоохондоо байхгүй байгаа юм байна.