Энэтхэгийн Бхатпор тосгоны оршин суугч, 35 настай Ратод хортой могой залгиснаасаа болж эмнэлэгт хүргэгджээ. Түүний найз нарын нэг рүү нь могой довтлоход тэд чулуу нүүлгэн могойг алсан байна. Үүний дараа Ратодын найз нь үхсэн могойг залгих эсэх дээр мөрий тавьсан байна. Бооцооны 100 рупи буюу хоёр долларыг авахын тулд Ратод могойг шууд л залгичихаж. Хэдэн минутын дараа түүний бие муудаж, эмнэлэгт яаралтай хүргэгдэн мэс засалд оржээ. Эмнэлэгт хурдан очсон учраас хор биед тархаж амжаагүй хэмээн түүний эмч хэвлэлийнхэнд ярьсан байна.